Өвөлжилт, хаваржилт хүндэрч буйтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Улсын онцгой комисс хуралдахаар боллоо

Өвөлжилт, хаваржилт хүндэрч буйтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Улсын онцгой комисс хуралдахаар боллоо

Засгийн газрын өнөөдрийн /2024.02.14/ хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцжээ. Нийт нутгийн 70 гаруй хувь зудтай байгаа. Үүнээс үүдэн өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн хуралдаанаар өгчээ. Мөн өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс хуралдаж тодорхой шийдвэрийг гаргахаар болсон байна.