ОБЕГ: Голын мөс цөмөрч суусан хоёр автомашин, 11 иргэнд тусламж үзүүллээ

ОБЕГ: Голын мөс цөмөрч суусан хоёр автомашин, 11 иргэнд тусламж үзүүллээ

Онцгой байдлын байгууллага сар шинийн өдрүүдэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж давхардсан тоогоор 1537 албан хаагч 645 нэгж тусгай зориулалтын автомашинаар үүрэг гүйцэтгэж ажиллажээ.

Өнгөрсөн хугацаанд объектын гал түймрийн 32, сураггүй болсон дөрөв, автомашин цасанд боогдсон суусан 41 гол нуурын мөсөнд автомашинд цөмөрсөн 2, зам тээврийн ослын 2, хүчтэй салхи шуурганд 1, уулын цасанд дарагдсан 1, бусад төрлийн аврах ажиллагааны нийт 84 дуудлага ирсэн байна. Төв орон нутгийн онцгой байдлын анги салбарын томилгоот бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэжээ.

Цасанд суусан 286 автомашин татан гаргаж, 1030 иргэнд тусламж үзүүлсэн байна. Төөрсөн сураггүй болсон гурван том хүн, нэг хүүхдийг эсэн мэнд олж ар гэрт хүлээлгэн өгсөн байна. Мөн голын мөс цөмөрч суусан хоёр автомашин, 11 иргэнд тусламж үзүүллээ. Баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас хоёр хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна. Тиймээс ард иргэд хөдөө орон нутгаас хотын чиглэлд  ирэхдээ  анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас санууллаа.