“Hummer family world tour”  Монгол аялагчид Марокко улсад очжээ

“Hummer family world tour”  Монгол аялагчид Марокко улсад очжээ

Монгол гэр бүл Монголоос Америк руу аялах автомашинтай аяллаа эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Монголоос Америк хүртэл 40 улсаар дамжин 44 мянган км замыг туулахаар төлөвлөсөн юм. Энэхүү аялал нь тус гэр бүлийн удаан хугацаанд мөрөөдсөн мөрөөдөл нь бөгөөд хүүхдүүдээ хорвоотой танилцуулах зорилгоор аялалаа эхлүүлсэн байна. Түүнчлэн тус гэр бүл аялалынхаа туршид Монголоо сурталчилж тэр дундаа дэлхийд ердөө 50-хан ширхэг үлдсэн Говийн баавгай мазааалайгаа хамгаалах "save mazaalai" сурталчилж байгаа билээ. Тэд Hummer H1-тэй Монгол Улсаас гадаад улс руу аялаад бараг 2 сар болж байна. Европын аялал нь үргэлжилж Барселон Мадрид  Киргизстан Узбекстан улсууд руу гэр бүлийн хамт аялсаар өчигдөр Марокко улсад очсон байна. "Мөрөөдлийн гудамж замаараа явж үзэх тэр мэдрэмж үнэхээр сайхан байна" гэж түүний гэргий өөрийн цахим хуудаснаа  онцолжээ.


Т. Урангуа