"Монгол улсын тусгаар тогтнолд заналхийлж, айлган сүрдүүлсэн" мэндчилгээг Х.Баттулга дэвшүүлсэн гэсэн шүүмжлэлд өртөв

"Монгол улсын тусгаар тогтнолд заналхийлж, айлган сүрдүүлсэн" мэндчилгээг Х.Баттулга дэвшүүлсэн гэсэн шүүмжлэлд өртөв

Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан төр засгийн тэргүүн болоод олны танил хүмүүс нийт ард иргэдэд хандаж мэндчилгээ дэвшүүлсэн.

Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын мэндчилгээг зарим иргэд "Монгол улсын тусгаар тогтнол, бие даасан, бүрэн эрхэд заналхийлж айлган сүрдүүлж дарамталсан ноцтой мэдэгдэл" гэсэн шүүмжилжээ. Учир нь тэрбээр мэндчилгээндээ, "Эх оронтойгоо үлдэх эсэхийг шийдэх хариуцлагатай жил гарч буйг санацгаа" гэсэн юм. Иймд зарим иргэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг "Улс орныхоо дайсан болчихсон хүн чинь их хариуцлагагүй, эх оронч бус үйлдэл хийнэ" хэмээн дүгнэжээ.