Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар хуульчилсан. Энэ дагуу 2024 онд авах дөрвөн удаагийн шалгалтын хуваарийг 2023 онд баталсан билээ.

Хуваарийн дагуу 2024 оны эхний улирлын шалгалтын цахим бүртгэл хоёрдугаар сарын 14-ний өдрийн 09.00 цагаас эхэлсэн бөгөөд энэ сарын 29-ний өдрийн 09.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар дамжуулан хүлээн авч байна.

Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэж, байршуулсан. Шалгалт энэхүү цахим номын хүрээнд явагдах юм. Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгаврын ном одоогоор хэвлэгдэн гараагүй