БНСУ-ын хөтлөгч Ким Хван Жуны Монголоор аялж буй "EBS" телевизийн нэвтрүүлэг үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээг авчээ

БНСУ-ын хөтлөгч Ким Хван Жуны Монголоор аялж буй "EBS" телевизийн нэвтрүүлэг үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээг авчээ

БНСУ-ын аялагч, хөтлөгч Ким Хван Жун Монголын газар нутгаар аялж байгаа тухай гарах нэвтрүүлэг EBS телевизээр цацагдаж, үзэгчдийн хамгийн өндөр үнэлгээг авчээ.

БНСУ-ын EBS телевизийн мэдээлснээр, энэ сарын 13-ны өдөр цацагдсан EBS-ийн "Дэлхийн сэдэвт аялал–2-р хэсэг, Дархад, Хүйтний эрч хүчтэй газар" нэвтрүүлэг 3.72% үзэгчдийн үнэлгээг авч, тухайн өдрийн тус телевизийн нэвтрүүлгийн үзэгчдийн хамгийн өндөр үнэлгээг авсан байна.

Энэхүү нэвтрүүлгээр Монголын хамгийн хүйтэн газар гэгддэг Рэнчинлхүмбэ, баруун Монголын Алтайн нуруу, Монгол Элс, Цэнхэрийн халуун рашаанаар дамжин өнгөрч байгаа тухай гарах аж.