Хөтөлийн “Цемент шохой“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очирын оронд Д.Баттүвшинг томилжээ

Хөтөлийн “Цемент шохой“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очирын оронд Д.Баттүвшинг томилжээ

"Цемент шохой" ХХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн 2024 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, компанийнн гүйцэтгэх захирлаар Л.Элдэв-Очирыг томилсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл түүний оронд Д.Баттүвшинг томилжээ. Тодруулбал,  "Цемент шохой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр хуралдаж, компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Д.Баттүвшинг томилсон. Шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Д.Баттүвшин ТУЗ-ийн дарга Н.Пүрэвдорж болон ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажил хүлээлцэх үйл ажиллагаа Хөтөл хотод байрлах үйлдвэрийн төв оффист боллоо гэж тухайн байгууллагаас мэдээлжээ.