Ирэх сарын 7-ноос эхлэн Вьетнам Улс руу визгүй зорчихоор болжээ

Ирэх сарын 7-ноос эхлэн Вьетнам Улс руу визгүй зорчихоор болжээ

Вьетнам улсын Ханой хотноо өнгөрсөн онд "Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан.

Энэхүү хэлэлцээр гуравдугаар сарын 7-ноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээр болсон байна. Ингэснээр манай улсын иргэд Вьетнам Улс руу 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болох юм.