Х.Хатанбаатар, С.Чингим нар ой тогтоолтын Гиннесийн дээд амжилт тогтоожээ

Х.Хатанбаатар, С.Чингим нар ой тогтоолтын Гиннесийн дээд амжилт тогтоожээ

Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар болон оюуны ухааны спортын тамирчин С.Чингим нар Гиннесийн дээд амжилт тогтоожээ.

Х.Хатанбаатар болон С.Чингим нар ой тогтоолтын "Simon" тоглоомыг харахгүйгээр буюу нүдээ боож, зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд тамирчин С.Чингим 276 даралт (23 үе), Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар 325 даралт (25 үе)-ыг тус тус алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилтыг тогтоогоод байна.