ФОТО: Худалдааны төвд гарсан гал түймрийн хохирлын хэмжээг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байна

ФОТО: Худалдааны төвд гарсан гал түймрийн хохирлын хэмжээг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байна

Өчигдөр /2024.02.14/ 16:00 цагийн орчим Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 32-ын автобусны буудлын хажуу дахь худалдааны төвд их хэмжээний гал гарсан.

Гал түймрийг унтраахад Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид тус, тус ажиллаж оройн 21:00 цагийн үед бүрэн унтраасан юм. Яг одоогийн байдлаар гал гарсан шалтгаан, түүнээс үүдсэн хохирлын хэмжээг тогтоохоор мэргэжлийн байгууллагын алба хаагчид газар дээр нь ажиллаж байна. Дээрх гал түймрийн улмаас жижиглэн худалдаа эрхлэгчдийн их хэмжээний бараа бүтээгдэхүүн шатаж, хохирол учраад байгаа юм.