Б.Пүрэв: Өргөн нэвтрүүлгийн телевизүүд эрх мэдэлд үйлчилж, тархи угаадаг ажилд иргэд мөнгө төлөх ёсгүй

Б.Пүрэв: Өргөн нэвтрүүлгийн телевизүүд эрх мэдэлд үйлчилж, тархи угаадаг ажилд иргэд мөнгө төлөх ёсгүй

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар иргэд 18 телевизед хураамж төлж буй зохицуулалтыг хүчингүй болгох” нийтийн өргөдлийг иргэн Батаа овогтой Пүрэв санаачилсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл иргэн Б.Пүрэв энэхүү санаачилгынхаа хүрээнд  арилжааны телевизүүд иргэдээс сар бүр хураамж авч буй үйлдлийг зогсоох, хуульд өөрчлөлт оруулах талаар өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд иргэдээс гарын үсэг цуглууллаа. Тэрбээр энэ үеэр “Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар хувийн өмчит 18 телевиз иргэдээс сар бүр хураамж аваад гурван жил болж байна. Иргэд үүнийг сайн анзаарахгүй байгаа. Нийт 760 мянган өрх тус хураамжийг төлдөг. Энэ хураамжийг бүр хуульчилчихсан байгаа. Арилжааны телевизүүд бол бүгд цаанаа эзэнтэй ашгийн төлөө байгууллага. Тэдний эзэд улстөрд нөлөө бүхий хүмүүс байгаа. Тэд улстөрчидтэй лоббидож дээрх хуулийг баталсан. Ингэснээрээ эргээд тус телевизүүд иргэдийн тархийг угааж, эрх мэдэлд үйлчилж эхэлсэн. Тиймээс ч иргэдийн төрд тавьж буй шаардлага, гомдол санал ерөөсөө үр дүнд хүрэхгүй байгаа. Үүнийг би хуулиар халхавчилсан маш том хаалтын гэрээ гэж үзэж байгаа. Тус телевизүүдийн эздүүд дандаа улс төрд нөлөөтэй сайд, дарга хүмүүс байгаа. Тиймээс иргэд тус хүмүүст сар бүр хураамж төлөх ёсгүй” гэж мэдээллээ.

ШУУД: