ШУУРХАЙ: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл "өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал"-ын талаар хуралдаж байж магадгүй байна

ШУУРХАЙ: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл "өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал"-ын талаар хуралдаж байж магадгүй байна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яг одоо хуралдаж байгаа гэх мэдээлэл байна. Учир нь мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан.

Учир нь таван аймгийн 21 суманд цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байгаа. Улсын хэмжээнд мөн өдрийн байдлаар 508039 толгой мал хорогдсон зэргээр нөхцөл байдал хүндрээд байгаа юм. Иймд хаваржилтийн нөхцөл байдлын асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байж магадгүй байна.