Х.Нямбаатар: Улаанбаатар хотод гурван насос байршуулж, хөрсний усыг соруулна

Х.Нямбаатар: Улаанбаатар хотод гурван насос байршуулж, хөрсний усыг соруулна

Нийслэлийн хэмжээнд 22 байршилд 33 халиа дошин үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын Шуурхай штабын бүрэлдэхүүн, Б.Ууганбаяр генералаар ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр /2024.02.15/ өглөөнөөс эхлүүлэн ажиллаж байгаа юм.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “НОК хуралдаад Улаанбаатар хотыг гамшгийн шар түвшинд шилжүүлсэн. Учир нь халиа, тошин хайлж шар усны үер болох аюул тулгараад байгаа. Тиймээс эхний ээлжинд Сэлбэ голын ай сав дагуух мөсийг зөөж Сонсголонгийн гүүрнээс баруун тийш зөөж буулгах ажлыг хийх гэж байна. Хүмүүс шүүмжлэх байх. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын зүгээс өгсөн зөвлөмжийн дагуу сав газруудын цас, мөсийг эхний ээлжинд чөлөөлөх ажлыг эхлүүлж байгаа. Одоогоор нийт 10 байршилд Сэлбийн гол дагуух сав газрын мөсийг чөлөөлөх ажлууд эхэлсэн.

Мөн үерийн усны байгууламжуудыг чөлөөлөх ажлуудыг давхар хийж байна. Сая Нийслэлийн Онцгой комисс хуралдаад Улаанбаатар хотод хөрсний усыг соруулах гурван насос байршуулах шийдвэр гаргасан. Мөн Сэлбэ дэд төвийн хүрээнд усны урсацыг тохируулдаг сан байгуулахаар зураг төслийг эхлүүлээд явж байна” гэж мэдээллээ.

Н.Ану