“Мөнгөн мод”шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах бүртгэл эхэллээ

“Мөнгөн мод”шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах бүртгэл эхэллээ

“Мөнгөн мод”шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах бүртгэл эхэлжээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээн туурвих үйл ажиллагаа, бүтээлч санал санаачилгыг дэмжих, шилдэг бүтээл, уран бүтээлчийг тодруулан алдаршуулах зорилгоор соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод 2023” наадамд нэр дэвшигчдийг тодруулах бүртгэл эхэлсэн байна.

Тус наадамд нэр дэвшигчдийн материалыг хоёрдугаар сарын 26-29-ний өдрийн 17:00 цаг хүртэл авах аж. Материалыг Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж, Соёлын төв өргөөний Г корпус, 6 давхар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, мөн [email protected] цахим хаягаар материалаа ирүүлэх боломжтой гэдгийг мэдээллээ. 

Т. Урангуа