Манай улс өнгөрсөн сард 6,8 сая тонн нүүрс экспортолжээ

Манай улс өнгөрсөн сард 6,8 сая тонн нүүрс экспортолжээ

Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган, Замын-Үүд, Бичигт, Хавирга, Баянхошуу боомтуудаар энэ оны нэгдүгээр сарын 1-31-нд нийт 6.8 сая тонн нүүрс экспортолсон байна. Үүнд:

  • Гашуунсухайт авто замын боомтоор 3.6 сая тонн,
  • Шивээхүрэн авто замын боомтоор 1.8 сая тонн,
  • Ханги авто замын боомтоор 647 мянган тонн,
  • Замын-Үүд боомтоор авто замаар 69 мянган тонн,
  • Төмөр замаар 192 мянган тонн,
  • Агаарын замаар гурван мянган тонн нүүрс тус тус экспортолжээ.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 46.7 хувиар өссөн дүн хэмээн Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.


Т.Урангуа