БИДНИЙ ТУХАЙ: "Трафигура" Монгол дахь нефть импортлогчидтой өр барагдуулах төлөвлөгөөг тохиролцсон нь манай улсад хэдэн зуун сая ам.долларын хохирол учруулж магадгүй

БИДНИЙ ТУХАЙ: "Трафигура" Монгол дахь нефть импортлогчидтой өр барагдуулах төлөвлөгөөг тохиролцсон нь манай улсад хэдэн зуун сая ам.долларын хохирол учруулж магадгүй

Хуурамч шатахуун хийдэг гэх "Трафигура" компани нь Нидерландаас гаралтай үндэстэн дамнасан томоохон корпораци бөгөөд дэлхийн 36 оронд үйл ажиллагаа явуулдаг. Жилд дунджаар 110 тэрбум гаруй ам.долларын ашиг олдог, газрын тос, металл худалдааны чиглэлээр дэлхийд гуравдугаарт бичигддэг байгууллага бөгөөд Монголд мөн газрын тос нийлүүлдэг.

Тус компанийг орос эзэнтэй гэх бөгөөд нефтийн туслах бүтээгдэхүүнийг Монголд импортоор оруулж ирж, хуурамч шатахуун, автобензин хийдэг гэх мэдээлэл нэг үе багагүй шуугиан тарьж байлаа. Тэгвэл нефтийн худалдааны "Трафигура" Монгол дахь нефтийн бүтээгдэхүүн худалдан авагчидтай өр барагдуулах төлөвлөгөөг тохиролцсон бөгөөд энэ нь Монголд ихээхэн хохирол учруулах болно гэж "Блүүмберг" өигдөр /2024.02.15/ мэдээлж, алдагдал нь хэдэн зуун сая долларт хүрч болзошгүй гэжээ.

Trafigura-гийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, "Бид Монголд хэдэн жилийн турш газрын тос, металлын худалдаа хийж байна. Бид хөгжиж буй зах зээл дэх түншүүдийнхээ өрийг амжилттай төлүүлж чадсан туршлага бий. Мөн Монголын газрын тосны бизнестэй холбоотой зарим асуудлыг илрүүлсэн" гэж мэдэгджээ. Сонирхуулахад,  Манай улсын газрын тосны зах зээл харьцангуй бага бөгөөд жилийн хэрэглээ нь 2021 он гэхэд өдөрт 35 мянган баррель орчим буюу ойролцоогоор 1 тэрбум ам.долларын газрын тосны хэрэгцээтэй байсан ба ихэнх хэсгийг Орос, Хятадаас нийлүүлдэг.