Х.Ганхуяг: "Цагаан сараар ажлын тав хоног амардаг болох" санаачилгыг гаргаж, хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна

Х.Ганхуяг: "Цагаан сараар ажлын тав хоног амардаг болох" санаачилгыг гаргаж, хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1, 2-ны өдөр нь 2024 оны хоёрдугаар сарын 10, 11-нд буюу өнгөрсөн бямба, ням гарагт тохиосон. Харин шинийн гуравны өдөр нь 12-ны даваа гарагт таарсан билээ.Цагаан сарын баяраар шинийн 1, 2, 3-нд бүх нийтээрээ амрах хуультай.

Харин энэ жилийн цагаан сарын баярын  өдрүүд нь амралтын өдөр таарч, цөөн хоногт золголт хийсэн нь зарим иргэний бухимдлыг төрүүлээд байна. Үүнээс үүдэн иргэд "Цагаан сар зэрэг үндэсний баярын үеэр олон хоног амардаг болох эсвэл амралтын өдөр таарвал ажлын өдөр нөхөж амардаг болох ёстой" зэргээр олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлээд байна.

ВИДЕО: 

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг иргэдийн дээрх санал тулгуурлан Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлжээ. Тэрбээр "D.parliement хаягт санал оруулна. 30 мянган иргэн дэмжвэл хуулийн төсөлд боловсруулж өргөн барина. Ингэхдээ Цагаан сарын баяраар ажлын тав хоног амардаг болох өөрчлөлтийг л оруулъя гэж байгаа юм. Хэрвээ дундуур нь бямба, ням гараг таарвал долоо хоног амарна гэсэн үг.

Магадгүй битүүнийг амралтын өдөр болгоод шинийн дөрөвнийг дуустал амралтыг нь зохицуулаад өгч болох юм гэж бодож байна. Цагаан сарын баяраар иргэд асар их зардал гаргадаг ч гурав хоногт ядраад л өнгөрдөг. Амарч чаддаггүй. Бодит байдал дээр шинийн дөрвөнд ажиллаж байгаа хүн алга. Шинийн таванд байгууллагын золголт хийдэг. Манай улс нэг жилд есөн удаа бүх нийтээр амардаг. Үүнээс ганц Цагаан сарын баярын амралтын өдрийг л нэмье гэж байгаа юм. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад бүх нийтийн амралтын өөр өдрийг болиулаад Цагаан сарын баярын өдрийн амралтаа олон болгоно гэх санал гарвал тухайн үед нь хэлэлцээд явах болов уу" гэлээ. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө