Жүжигчин А.Өнөржаргал малчдад тусалж явна

Жүжигчин А.Өнөржаргал малчдад тусалж явна

Хөдөө, орон нутгуудаар өвөлжилт хүндэрч, зудын эрсдэлийн үнэлгээгээр Дорноговь аймгийн нийт нутгийн 75 хувьд “Нэн эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарсан. Үүнтэй холбогдуулан улсын нөөцөөс Засгийн газрын 2023 оны 449 дүгээр тогтоолоор 80 тонн хивэг, 479 дүгээр тогтоолоор тэжээл 50 тонныг хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлээд байгаа юм.

Тэгвэл жүжигчин А.Өнөржаргал хэсэг нөхдийн хамт хөдөө орон нутгуудаар малчдад тусалж байгаа талаарх мэдээллээ цахим хуудастаа нийтэлжээ. Тэрээр “Бид бол энэ дэлхийн сүүлчийн нүүдэлчин ахуй соёлыг тээж яваа монгол үндэстэн. Хөдөө цагийн байдал хүнд хэцүү байгаа ч бид хамтдаа малчиддаа бага ч гэсэн дэм болж байгаадаа баяртай байна. Зуданд гар бие оролцох найзынхаа сэтгэлийг ойлгож дэмжиж хамт явж байгаа бүх найз нартаа баярлалаа” гэжээ.

Жүжигчин А.Өнөржаргал одоогийн байдлаар найзуудын хамт Сүхбаатар аймгийн  Дарьганга  суманд тусламжаа хүргэж яваа юм.