БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин Ким Хён Жун, MC Sniper, Bloo нар өнөөдөр 20:00 цагаас тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө

БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин Ким Хён Жун, MC Sniper, Bloo нар өнөөдөр 20:00 цагаас тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө

БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин Ким Хён Жун, MC Sniper, Bloo нар өчигдөр /2024.02.16/ Монголд ирсэн. Маргааш Буянт-Ухаа спорт цогцолборт тоглолтоо хийх гэж буй.

Тэгвэл "Цэцэгнээс хөөрхөн хөвгүүд" киногоор нь сайн мэдэх дуучин, жүжигчин Ким Хён Жүн өөрийн цахим хуудаснаа Монголд ирсэн сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр, "Монголд шүтэн бишрэгчид маань халуун дотноор угтан авлаа. Монголын бүх зүйл сэтгэл татаж байна. Мөн би хэзээ ч  бүргэдэд хүрч үзнэ гэж бодоогүй ч хүрч үзлээ. Энд байх хугацаандаа Монголын гайхамшигт байгаль, өв соёлын талаар илүү их мэдээлэл оруулах болно. Монголд баярлалаа" гэжээ.

Түүнчлэн өнөөдөр буюу хоёрдугаар сарын 16-ны өдрийн 20:00 цагаас "Holiday Inn" зочид буудалд дуучид цуглан тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хэвлэлийн хурал зохион байгуулах юм.