Сэлэнгэ аймагт өнөөдөр цас орж цасан шуурга шуурч хүйтэрнэ

Сэлэнгэ аймагт өнөөдөр цас орж цасан шуурга шуурч хүйтэрнэ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Цагааннуур, Орхон, Орхонтуул сумдын нутгаар өнөөдөр цасан шуурга шуурна. Тодруулбал, өнөөдөр буюу 16-наас 17-нд шилжих шөнөдөө Сэлэнгэ аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч цаашдаа нийт нутгаар хүйтрэнэ.

Хоёрдугаар сарын 15-ны 20 цагаас 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй.  Өдөртөө нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Агаарын температур шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна.

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ.  Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна.. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Агаарын температур шөнөдөө -17...-19 градус, өдөртөө 9.-11 градус  хүйтэн  байна. Мөн хоёрдугаар сарын 17-21-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 17-нд ихэнх сумдын нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.