Цаг агаарын байдлаас шалтгаалж орон нутгийн зарим нислэгийг хойшлууллаа

Цаг агаарын байдлаас шалтгаалж орон нутгийн зарим нислэгийг хойшлууллаа

Улаанбаатар-Ховд чиглэлийн 2-р сарын 16-ны өдрийн ОМ031/032 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг Ховд хотын цаг агаарын байдлаас шалтгаалан 19:00 болон хойшлуулж байгаа талаар МИАТ ТӨХК-с мэдээллээ.

Ховд чиглэлийн ОМ031/032 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

  • ОМ031 дугаарт аяллын нислэг Улаанбаатар хотоос 19:00 цагт хөөрч Ховд хотод 20:00 цагт бууна.
  • ОМ032 дугаарт аяллын нислэг Ховд хотоос 20:40 цагт хөөрч Улаанбаатар хотод 23:25 цагт буухаар төлөвлөж байна.

Иймээс байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон иргэдийг  хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байгаа талаар МИАТ мэдэгдэл гаргажээ.

Өнөөдөр /2024.02.16/ 13:00 цагийн байдлаар Баян-Өлгий, Архангай, Завхан аймгийн уулархаг нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаад байгаа бөгөөд Архангай, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар цас орж байгаа юм. Бусад нутгаар авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалд ажиллаж байна.




Өнөөдөр гахай өдөр

20 цагийн өмнө