О.Номинчимэг: Сургууль, цэцэрлэг барих 10 газарт газар чөлөөлөх ажил  явагдана

О.Номинчимэг: Сургууль, цэцэрлэг барих 10 газарт газар чөлөөлөх ажил явагдана

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсвийг өргөн барьсантай холбоотойгоор Нийслэлийн засаг даргын орлогч О.Номинчимэг сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр нийслэлээс хийж хэрэгжүүлэх ажлын талаар  /2024.02.16/ мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нөсвийн тодотголд  хоёр чиглэлд ажиллана. Нэгдүгээрт нийслэл хотод метро барих засгийн газрын шийдвэр гарсан. Хоёрдугаарт, иргэдийн хүсэлтээр сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хэрэгжүүлэх тал дээр төсвийн тодотгол дээр тусган ажиллаж байна. Энэ жил цэцэрлэгийн хүртээмж бол хамрах сургалт 95,5 хувь хүрсэн.

Ерөнхий боловсролын хувьд нийт 2023-2024 оны хичээлийн жилд 381,000 хүүхэд сурч байна. Нийт нийслэлд  309 сургууль байна. Үүнээс 165 улсын сургууль, 145 нь хувийн сургууль байна. 2024 оны төсөв дээр 47 арга хэмжээ, барилга байгууламж засвар нийт 122 тэрбум төгрөгийг баталсан" гэлээ.

Мөн тэрбээр "Энэ төсвийн тодотголд шинээр баригдах шинэ суурьшлын бүс Хан-Уул, Баянзүрх зэрэг дүүрэгт төлөвлөлтийн алдаа газар зохион байгуулалтын  алдаа бас тухайн хэсэгтээ сургууль цэцэрлэгийн хүртээмж багатай энэ хэсгүүдэд зориуд газар чөлөөлтийг хийж үүн дээр улсын цэцэрлэг байгуулъя гэсэн  зорилгоор тодотгол хийсэн.  Нийт 11 сургууль байгуулахаар болж байна. төсвийн тодотголдоо оруулж 26,3 тэрбум төгрөгийг шинээр төсөвлөсөн. Үүнд  Алтай хотхон, Маршал тоун, Кинг таур, СБД 9 хороо Ногоон нуур, орчим Баянзүрх, Баянгол дүүрэгт  улсын сургууль цэцэрлэг байгуулахаар болж байна. Нийслэлийн 29 дүгээр тусгай  сургууль бол 21 аймаг, 9 дүүргээс тусгай хэрэгцээт хүүхдүүд суралцаж байна. Тус сургууль маань одоог хүртэл дорвитой капитал засвар хийгдээгүй маш хуучирсан, дулаан алдагдсан, урсгөал засвар дутуу хийгдсэн байна.

Мөн Нийслэлийн Засаг дарга тус сургуульд очиж танилцаж, засвар хийх шаардлагатай гэж үзсэн. Уг сургуульд 4,5 тэрбум төгрөгөөр капитал засвар хийхээр болж байна. 2024-2025 онд нилээн дорвитой ажил хийхээр төлөвлөж байна.  Хотын захын сургуулиудад  түлхүү анхаарч ажиллана.  Мөн хотын захын сургуулиудад англи хэлний сургалтанд нь түлхүү анхаарч, мэргэжлийн  англи, америк багш нар ажилуулна. Сургуулийн сургалтыг  бодлогын хувьд сайжруулах арга хэмжээ авна" гэдгийг тодотголоо.