Засгийн газар хуралдаж цаг үеийн нөхцөл байдал, Улсын онцгой комиссын мэдээллийг сонсож байна

Засгийн газар хуралдаж цаг үеийн нөхцөл байдал, Улсын онцгой комиссын мэдээллийг сонсож байна

Засгийн газар яг одоо ээлжит бусаар /2024.02.16/ хуралдаж байна. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцэж, Улсын онцгой комиссын мэдээллийг сонсох аж. 

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч нийт нутгаар зудтай байгаагаас үүдэн өнгөрсөн лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Мал аж ахуйн салбарт үүсээд буй хүндрэлийг эрсдэл багатай давахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгоод шар усны үерт өртөж болзошгүй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, малчдад туслах аяныг аж ахуйн нэгж болон олон улсын байгууллага, гадаадын төсөл хөтөлбөртэй хамтран зохион байгуулж, олон нийтэд уриалга гаргах, малчдыг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд бүрэн хамруулах, амьжиргааны эх үүсвэрээ алдаж, малгүй болсон малчдын судалгааг гаргаж, малжуулах, нийгмийн хамгаалал болон халамжийн төсөл, хөтөлбөрүүдэд хамруулах, орон нутгийн төсвийн давсан орлогыг малчдад туслах арга хэмжээнд зарцуулах зэрэг ажлыг зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгасан билээ.  Мөн өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж холбогдох шийдвэрүүдийг гаргасан.