Г.Баярхүү: Өчигдрийн байдлаар 608 мянган мал хорогдсон байна

Г.Баярхүү: Өчигдрийн байдлаар 608 мянган мал хорогдсон байна

Мөн УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү Засгийн газрын хуралдаантай холбоотойгоор дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар малын хорогдын тоо 508 мянга гэж танилцуулж байсан. Харин өчигдрийн байдлаар 608 мянга болж нэмэгдсэн байна.

Баруун аймгуудаар өчигдрөөс эхлэн цаг агаар муудаж, цасаар шуурч, салхины м/сек хурдассантай холбоотойгоор зам давааг хаах нөхцөл байдал үүссэн. Зам хаагдсан газруудад ЗТХЯ болон зам ашиглалтыг хариуцсан АЗЗА компаниуд зам гаргах ажлыг хийнэ. Өнөө шөнөөс эхлэн төвийн нутгаар цасан шуурга шуурч аюулт үзэгдлийн хэмжээнд хүрэх эрсдэлтэй байгаа учраас одоо гаргасан зам даваа дахин хаагдах эрсдэлтэй. Цасан шуурганы араас зам давааг нээх, айл өрхүүд рүү өвс тэжээл хүргэх ажлын дагуу УОК дээр тодорхой ажлын хэсэг шуурхай бүлгүүдийг гаргана" гэлээ