BLOO: “Downtown baby” дууг Монголд тийм алдартай гэж мэдээгүй. Монгол хүмүүсийн коверлож дуулсныг орчуулж сонссон. Үнэхээр сайн болсон байна лээ /BLOO/

BLOO: “Downtown baby” дууг Монголд тийм алдартай гэж мэдээгүй. Монгол хүмүүсийн коверлож дуулсныг орчуулж сонссон. Үнэхээр сайн болсон байна лээ /BLOO/

БНСУ-ын алдартай уран бүтээлчид, олны танил хүмүүс Монголд кино болон нэвтрүүлгийн зураг авалт хийж Солонгос улсад Монголыг багагүй таниулаад амжсан. Энэ ч утгаараа Солонгосын залуу үеийнхэн Монголыг ихэд сонирхон, аялал жууллалын гол чиглэл болгоод буй.

Тэгвэл энэ удаа БНСУ-ын алдарт дуучид Монгол Улсыг зорин ирж, тоглолтоо хийх гэж байна. Тодруулбал, "Цэцэгнээс ч хөөрхөн хөвгүүд" киногоор нь үзэгчдийн сайн мэдэх Ким Хён Жүн, "Downtown baby" дуугаар нь сайн мэдэх BLOO, "Салхиар чамруу" дуугаар нь мэдэх MC Sniper нар Монголд өнөөдөр тоглолтоо хийхээр хүрэлцэн ирээд байгаа юм. Тэгвэл  "Downtown baby" дуугаараа Монголд хит болоод буй дуучин BLOO-тэй бид хэсэгхэн хором ярилцлаа. 

ВИДЕО:

Тэрбээр, "Монгол Улс гэхээр үй түмэн одод, морь, гайхамшигт үзэсгэлэнтэй байгалийн үзэмж болон салхи хамгийн түрүүнд төсөөлөгддөг байсан. Өмнө манай эмэгтэй дүү монголд өвлийн улиралд байсан учраас Монгол орныг маш их  хүйтэн гэдгийг хэлж байсан ч яг өөрөө ирээд үзэхээр төсөөлж байснаас ч илүү их хүйтэн байна. Миний хувьд Монгол Улсад ирээд үзмээр байсан маш олон зүйл байгаа. Гэвч цаг хугацаа бага байгаа учраас чадахгүй болов уу гэж бодож байна.Гэхдээ ямар ч байсан Монгол орны зарим үзэсгэлэнтэй газруудаар очиж үзэхээр төлөвлөж байгаа.

Монгол дуучдыг одоогийн байдлаар сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ боломж олдвол монгол уран бүтээлчидтэй хамтарсан дуу хийхийг хүсдэг. Миний "Downtown baby" дуу Монголд хит байсан гэж үнэхээр мэдээгүй. Тоглолт дээрээ мэдээж энэ дуугаа дуулна. Хэрвээ үзэгчид маань хүсвэл 30 минут ч хамаагүй энэ дуугаа дуулж өгнө өө. Бас "Downtown baby"-г монголоор дуулсан хүүхдүүдийн ковер дууг сая онгоцны буудлаас ирэх замдаа хадмал орчуулгатай сонслоо. Юүтүб дээрх үзэлт нь нэлээд өндөр байсан. Тэр хүүхдүүдэд ч бас баярлалаа гэж хэлмээр байна" гэлээ.