Тэргүүн их хамба Д.Жавзандорж маргааш монголоор ном хурж, сүсэгтэн олонд насны авшиг хүртээхээр болжээ

Тэргүүн их хамба Д.Жавзандорж маргааш монголоор ном хурж, сүсэгтэн олонд насны авшиг хүртээхээр болжээ

Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн есөн буюу энэ сарын 18-ны өдөр Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж лам хуврагуудын хамтаар монголоор ном хурах болжээ. Мөн энэ үеэр сүсэгтэн олон болон лам хуврагуудад насны авшиг хүртээх юм байна. Энэхүү арга хэмжээ нь “Батцагаан” цогчэн дуганд 11:30-13:00 цагийн хооронд болох аж.