Цаг агаар, автозамын нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотоос гарах зарим чиглэлийн хөдөлгөөнийг түр хязгаарласан талаар Улсын онцгой комиссоос мэдээллээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос урагшаа чиглэлд (Өлзийтийн хяналтын цэг) болон баруун чиглэлд (Эмээлтийн хяналтын цэг) гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 17-ны 13:30-15:30 цагийн хооронд түр хязгаарласан байнав
