ФОТО: "No war" хөдөлгөөний залуус ОХУ-ын Элчин сайдын яамны гадна А.Навальныйгийн зургийг байрлуулж, түүнд эмгэнэл илэрхийлжээ

ФОТО: "No war" хөдөлгөөний залуус ОХУ-ын Элчин сайдын яамны гадна А.Навальныйгийн зургийг байрлуулж, түүнд эмгэнэл илэрхийлжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный тус улсын шоронд хоригдож байхдаа өчигдөр /2024.02.16/ нас барсан. Алексей Навальный шоронгийн дэглэмээр гадаа салхилж орж ирээд бие нь муудаж ухаан алдаад дахин сэргэлгүй нас барсан гэсэн мэдээлэл байгаа юм. Алексей Навальныйгийн үхэлд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг буруутгаж байгаа хүмүүс ч олон байна. 

Мөн Мөн Испани, Канад, Швейцарь, Ирланд, Мексик, Вьетнам, Канад, Уругвай зэрэг дэлхийн олон оронд ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный нас барсан явдалд эмгэнэл илэрхийлж, түүнд хүндэтгэл үзүүлэх цуглаан болсоор байна. Тэгвэл "No war" хөдөлгөөний залуус өнөөдөр Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны гадна Алексей Навальныйгийн гэрэл зургийн өмнө лаа асааж, мөн шар өнгийн цэцэг байрлуулж, түүнд эмгэнэл илэрхийлжээ. 

Улаанбаатар хот. 2024.02.17

Улаанбаатар хот. 2024.02.17