Цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг 4 метрийн гүнээс оллоо

Цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг 4 метрийн гүнээс оллоо

Цасан нурангид дарагдсан нэг иргэний хөл хугарч, осгосон байхад нь олсон бол, түүний дүүг нь цасан дотроос эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тухайн иргэнийг цогцсыг өнөөдөр олсон байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд энэ сарын 12-нд уулын цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг өнөөдөр буюу 17-ны 16:05 цагт 4 метрийн гүнээс оллоо. Эрлийн ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азатаар ахлуулсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Хилийн 0165 дугаар ангийн 0135 дугаар салбар, Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, аймгийн Цагдаагийн газрын нийт  50 орчим алба хаагч, 2 эрэлч нохой,  10 орчим тусгай зориулалтын автомашинтайгаар оролцсон байна.