Байгалийн аюулт үзэгдлийн улмаас хаагаад байсан авто зам, замын байгууламжуудыг нээлээ

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас хаагаад байсан авто зам, замын байгууламжуудыг нээлээ

Хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЗТХС-ын тушаалаар  2024 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагаас  өнөөдөр буюу хоёрдугаар сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл дараах газруудад  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон байсныг нээлээ.

  • Улаанбаатар-Арвайхээр
  • Улаанбаатар-Мандалговь
  • Мандалговь-Даланзадгад
  • Улаанбаатар-Өндөрхаан
  • Өндөрхаан-Чойбалсан
  • Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, замын байгууламж хэвийн үргэлжилж байна.

Хэдийгээр замын хөдөлгөөнийг нээсэн ч ихэнх нутгаар хүйтэн, авто зам хальтиргаа гулгаатай байгаа тул аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.