Завханы Баянтэс, Тэс суманд хамгийн хүйтэн буюу -41 хэм хоножээ

Завханы Баянтэс, Тэс суманд хамгийн хүйтэн буюу -41 хэм хоножээ

Баянтэс, Тэс суманд хоёрдугаар сарын 17-18-нд шилжих шөнө хамгийн хүйтэн буюу -41 градус хоножээ.

Цаг уурын өртөө, харуулын ажиглалтын мэдээгээр, Завхан аймгийн нийт сумын нутгаар 0-24 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Хамгийн их нь Тэс сумын нутгаар 24 см, хамгийн бага нь Ургамал сумын нутгаар 0 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Салхи өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-10 метр, түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүссэн.

Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 2-6 метр байв. Хоёрдугаар сарын 17-18-ны өдөр, аймгийн нийт сумын нутгаар өдөртөө -8-24 градус хүйтэн байлаа. Шөнөдөө -27-41 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Баянтэс, Тэс сумын нутгаар -41 градус хүйтэн хоносон. Цаашид нутгийн хойд болон зүүн бүсийн сумдаар цас бага зэрэг орж, хүйтний эрч чангарна. Салхи ихэнх нутгаар баруун, баруун өмнөөс секундэд 4-9 метр, түр зуур зарим газраар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс, Буянт, Завхан голын хөндийгөөр -25-30 грудус хүйтэн байна гэж аймгийн Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Ташрамд, аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас он гарсаар нийт 11 удаа цаг агаар муудаж анхааруулах мэдээг өдөр бүр, цасан болон шороон шуурганы цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг иргэдэд хүргэсэн. Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг бэлтгэж цахим сүлжээгээр дамжуулан тухай бүрд нь иргэдэд хүргэжээ. Түүнчлэн цаг агаарын багц зурвасыг бэлтгэн нийт 22 сумын 11502 хүнд, цаг агаарын анхааруулах мэдээллийг 24 сумын 12198 хүнд гар утсаар дамжуулан илгээсэн байна.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө