Дорнод аймагт сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Дорнод аймагт сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Дорнод аймаг, Чойбалсан сум Энгэр шанд багийн “Гоожуур”, Сүмбэр багийн “Дэлгэрмөнх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 85 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ хоёрдугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагийн орчим тус сумын харьяат малчин З малдаа мотоциклтой яваад, мөн өдрийн 15:00 цагийн орчим тус сумын харьяат малчин Э малдаа морьтой яваад тус тус сураггүй болсон тухай дуудлагыг 02.17-ны өдрийн 19:35 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Чойбалсан сумын мэргэжлийн ангийнхан малчин З /33 настай, эрэгтэй/, Ц /32  настай, эрэгтэй/ нарыг 02.17-ны өдрийн 20:05 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,  мөн өдрийн 22:50 цагт малчин З-ыг гэрээс нь урд зүгт 3 км-т “Дэлгэрмөнх” гэдэг газраас эсэн мэнд, малчин Ц /32  настай, эрэгтэй/-ыг 02.18-ны өдрийн 11:58 цагт  гэрийн баруун урд зүгт 8 км-т “Булуувч” гэдэг газраас малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.