Rokit Bay-ын зохион бүтээсэн "Carnival Hunt" тоглоом 28 хоногт 122 мянган ам.доллар босгожээ

Rokit Bay-ын зохион бүтээсэн "Carnival Hunt" тоглоом 28 хоногт 122 мянган ам.доллар босгожээ

"Kickstarter" платформ дээр 50 мянган ам.доллар босгох зорилготойгоор кампанит ажлаа эхлүүлж байсан О.Баярсайханы буюу Rokit Bay-ын студийн бүтээл болох "Carnival Hunt" тоглоом 28 хоногт 1470 хүнээс 122,426 ам.долларын санхүүжилтийг амжилттай босгожээ.

Тодруулбал, Монголын анхны олон тоглогчтой 3D тоглоом болох "Carnival Hunt" нь рэппэр, найруулагч, продюсер О.Баярсайханы (Rokit Bay) үүсгэн байгуулсан “Beer Night” студийн бүтээл юм. Энэ нь тэдний бүрэн хэмжээний хоёр дахь видео тоглоом бөгөөд анхны тоглоом болох “Fragile” нь Stream платформ дээр гарсан. Тоглоомын ертөнцөд хүлээлт өндөртэй байгаа "Carnival Hunt" тоглоом энэ оны зургадугаар сард зах зээлд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна.