Б.Ууганбаяр: Цасан шуурганы улмаас нэг иргэн нас барж, хоёр гэр, 30 хашаа нурсан

Б.Ууганбаяр: Цасан шуурганы улмаас нэг иргэн нас барж, хоёр гэр, 30 хашаа нурсан

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээлэл өгч байна.

Тэрбээр “Монгол Улсад сүүлийн 72 цагт тохиолдсон байгалийн онц аюултай нөхцөл байдлын улмаас хоёр гэр, таван байшингийн дээвэр, 30 хашаа болон долоон машины шил хагарсан. Нийт 20 гал түймрийн дуудлага, сураггүй болсон 50 иргэнийг эрэн хайх, аврах дуудлага ирсэн. Нийт 49 иргэнийг эсэн мэнд авран хамгаалсан, харамсалтай нь нэг иргэн нас барсан.

Цасанд суусан 43 дуудлагад ажилласан. Дуудлагаар 147 машин болон  582 зорчигчийн аюулгүй байдлыг хангасан. Голын мөс цөмөрсөн нэг дуудлага ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу цасанд суусан машин техник, иргэдийг татан гаргах ажил хийгдсэн. Засгийн газрын УОК-оос шийдвэр гарч малчин ард иргэдэд тусламж үзүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхэлсэн. Өнөөдөр өглөө тусламжийн бараа, малын тэжээл хүргэх ажиллагаа эхэлсэн. ОБЕГ, ЗХЖШ,ХХЕГ, ЦЕГ-аас 138 техник, 360 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Нийт 14 гаруй малчин өрхөд хүрч ажиллана. Эхний ээлжид зам гаргана. Өнөөдөр Сүхбаатар аймагт хамгийн хүнд нөхцөлтэй байгаа. Баян-Өлгий аймагт ууланд цасан нуранги үүссэний улмаас хоёр иргэн цасанд дарагдсан. Харамсалтайгаар нэг иргэн амиа алдсан. Улсын нөөцөөс 6100 гаруй тонн хивгийг малчин иргэдэд хүргэнэ. Цаг агаарын үзэгдэлтэй холбоотойгоор замын хөдөлгөөнийг хаасан байсан. Одоо бол бүх замын хөдөлгөөнийг нээсэн” гэв.