ТОДРУУЛГА: Төв аймгийн Сэргэлэн суманд болсон морин уралдааныг "Нэвтрүүлгийн зураг авалтын үеэр уяачид өөрсдөө дур мэдэн зохион байгуулсан" гэв

ТОДРУУЛГА: Төв аймгийн Сэргэлэн суманд болсон морин уралдааныг "Нэвтрүүлгийн зураг авалтын үеэр уяачид өөрсдөө дур мэдэн зохион байгуулсан" гэв

Засгийн газрын 2019 онд баталсан тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ныг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг.

Гэтэл өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд морин уралдаан зохион байгуулсан талаар мэдээлэл цацагдсан. Хэрэв хориглосон хугацаанд морины уралдаан зохион байгуулбал Эрүү болон Зөрчлийн хуулиар арга хэмжээ авдаг. Тэгвэл бид Сэргэлэн сумын холбогдох албан тушаалтнаас уг уралдааны талаар тодруулахад, “Морины уралдаан бис "Хөх уяач" нэвтрүүлгийн зураг авалт байсан” гэх тайлбарыг өгсөн юм.

Иймд бид “Хөх уяач" нэвтрүүлгийг хариуцан хийж буй “Хүлгийн төвөргөөн энтертаймэнт"-аас тодруулахад, “Бид зөвхөн нэтрүүлгийн зураг авалт хийсэн. “Хөх уяач” гэх нэвтрүүлэг нь уяачдын адуу уях ур ухааны тухай өгүүлдэг нэвтрүүлэг. Энэ үеэр уяачид өөрсдөө дур мэдэн морины ажил нэрийдлээр уралдаан зохион байгуулсан. Бид уралдаантай ямар ч хамааралгүй. Сумын захиргаа болон тус сумын цагдаагийн байгууллага ч уг уралдааны талаар бүгд мэдэж байсан ч арга хэмжээ аваагүй” гэлээ. Ийнхүү Сэргэлэн суманд болсон морин уралдаан нь нэвтрүүлгийн зураг авалтад оролцохоор ирсэн хорь гаруй уяачдын буруу болж үлдэв.

Мөн шинийн 15-нд "Дүнжингарав" хурдан морины уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд бүртгэлээ хийж эхэлжээ.