Л.Оюун-Эрдэнэ: Энэ долоо хоногт гурван аймагт ажиллаж нөхцөл байдалтай танилцана

Л.Оюун-Эрдэнэ: Энэ долоо хоногт гурван аймагт ажиллаж нөхцөл байдалтай танилцана

Улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уурын байгууллагаас энэ сарын 10-ны байдлаар гаргасан зудын үнэлгээгээр 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Шуурхай бүлгүүд нь өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна хаагдсан зам давааг нээх, зам гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдөр өглөө хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл ачсан цуваа хөдлөсөн.  

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ " Монгол Улсын Үндсэн хуулинд мал сүрэг нь үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Энэ агуулгаараа малчдын өвөлжилт, хаваржилтын асуудал нь Монгол Улсын үндэсний баялгийн асуудал. Бид нар том агуулгаар нь ойлгох хэрэгтэй. Мал сүрэг нь нүүдэлчин ахуйтай холбоотой соёл бөгөөд хязгаар нутгийг эзэдтэй байлгаж буй үндэсний аюулгүй байдлын тухай агуулга юм. Энэ жил 20 аймгийн 190 гаруй суманд хаваржилт хүндэрлээ. Энэ хүрээнд 4000 орчим төрийн алба хаагч, 5000 гаруй техник, хэрэгсэл ажиллаж байна. Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж, хаваржилтыг хамтдаа туулах эрх зүйн орчинг бүрдүүлж байна. Уул, уурхайн компаниуд болон Батлан хамгаалах яамнаас техник хэрэгслийг авна. Миний бие энэ долоо хоногт хоёроос гурван аймагт очиж ажиллана. Гурван үе шаттай арга хэмжээ авна. Өнөөдөр орон нутгиийн болон Засгийн газрын нөөцөд байгаа боломжит хэрэгслүүдийг хамгийн хүнд байгаа малчин өрх рүү явуулж байна. Дараа нь 14-21 хоногт дахин бэлтгэл ажлыг хангана. Аж, ахуй нэгжүүд энэ үйл ажиллагааг дэмжиж, хандивын чиглэлээр хамтран ажиллахыг уриалж байна. УИХ-ын чуулган эхлэх үед гурилтай холбоотой мөн малчдын нийгмийн асуудалтай холбоотой эрх зүйн асуудлыг хэлэлцүүлнэ. 

Бидний хувьд малчин өрхтэй сэтгэл санаагаар хамт байгаа шүү. Дэлхийн дулаарал бүх түвшиндээ мэдэгдээд эхэлсэн. Энэ асуудал өмнө нь хол юм шиг санагддаг байсан бол одоо илүү ойртсон байна. Монголын тухайд зун бороо, хавар цас ихтэй байгаагаас харагдаж байна. Тэгэхээр байгалийн давагдашгүй хүчин зүйл бэлэн байдлаа л хангах ёстой гэж үзэж байна" хэмээлээ. 

ҮЗЭХ: 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө