БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын дуучин Ким Хён Жуныг хүлээн авч уулзжээ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын дуучин Ким Хён Жуныг хүлээн авч уулзжээ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БНСУ-ын нэрт дуучин Ким Хён Жун, Монгол Солонгосын хамтарсан арга хэмжээ зохион байгуулагч “Эвандис” энтертайментийн Үүсгэн байгуулагч Ko Со Хуныг албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр орны соёл, аялал жуулчлалын асуудлаар санал солилцохоос гадна уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, фестивалийг зохион байгуулахад Ким Хён Жун хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.  Мөн Монгол Солонгос хоёр орны дунд олон жилийн турш гүүр болон ажиллаж, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан олон арга хэмжээг амжилттай зохион байгуулсан тул “Эвандис” энтертайментийн үүсгэн байгуулагч Ko Со Хуныг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ “Аялал жуулчлалын ЭЛЧ”-ээр томилж БАТЛАМЖ гардуулсан байна.