"Ногоон автобус"-ны хэргийг шалгах Хянан шалгах түр хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгожээ

"Ногоон автобус"-ны хэргийг шалгах Хянан шалгах түр хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгожээ

УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 17-ны өдрийн /2024.01.17/  хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тодруулбал, "Ногоон автобус"-ны хэргийг шалгах Хянан шалгах түр хороог байгуулах үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн. Санал хураалтад 54 гишүүн оролцсоны 36 нь буюу 66.4 хувь нь дэмжсэнээр тогтоолын төслийг баталж, 

Түр хорооны гишүүдээр:

УИХ-ын гишүүн П.Анужин

Д.Батлут

Ж.Бат-Эрдэнэ

Ц.Даваасүрэн

Г.Тэмүүлэн

Ж.Батсуурь

Н.Ганибал

С.Одонтуяа

Т.Доржханд нарыг томилсон юм. Тэгвэл тус Хянан шалгах түр хорооний эхний хурал болж, даргаараа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгосон байна. "Ногоон автобус”-ны худалдан авалт тойрсон асуудлууд болон нийслэлийн нийтийн тээврийн бугшсан олон хэргүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. Иргэдийн зүгээс ч тэр уг асуудлыг шуурхайлахыг шаардаж байгаа гээд олон нийтийн анхаарлын төвд байгаа сэдэв юм.