Хотын дарга Х.Нямбаатар хоёр өөр дүнтэй төсвийн төслийг НИТХ-д оруулснаас болж өнөөдрийг хурлыг хойшлуулав

Хотын дарга Х.Нямбаатар хоёр өөр дүнтэй төсвийн төслийг НИТХ-д оруулснаас болж өнөөдрийг хурлыг хойшлуулав

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн /НИТХ/ ээлжит бус хурлыг өнөөдөр /2024.02.19/ зарласан. Хурлаар нийслэлийн төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэхээр байсан ч Хотын дарга Х.Нямбаатар нь хоёр өөр дүнтэй төсвийн төслийг оруулж ирсэн гэх шалтгаанаар хойшлууллаа.  

Өнөөдрийн хурлын үеэр НИТХ-ын төлөөлөгч, Д.Гантулга: Төсвийн тодотголын хоёр өөр дүнтэй материалыг оруулж ирсэн байна. Нийслэлийн бүтцийн өөрчлөлтийг 1.4 тэрбумаар хийх асуудлыг бид өмнө нь Засгийн газарт оруулах гээд тогтоолын төсөл батласан байсан. Х.Нямбаатар дарга Хууль зүйн сайд байсан хүн. Хуулиа ингэж уландаа гишгэж болдог юм уу. Хуулийн засаглалгүй бол тусгаар тогтнолын асуудал болно шүү дээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Сайнзориг түүний асуултад хариулахдаа: Өргөн барьсан нэг л төслийг хэлэлцэнэ. Хоёр төсөв гэж байхгүй.. 

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр: Нийслэлийн 2024 оны төсвийн төсөл нь өнгөрсөн долоо хоногт оруулж ирсэн төслөөс тэс өөр байна. 100 тэрбум төгрөгөөр төсвийн орлогыг нэмчихсэн байна. Ингэж барин, тавин худлаа ярихаа болиоч ээ. Бүх тоо нь хөдөлчихсөн байна. 

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг: Хэвлэж өгөхдөө файл солигдсон. Та бүхэн ингэж тоглоом тоглохоо болих хэрэгтэй гэлээ.Өнөөдөр зөвхөн төсвийн тодотгол хоёр хэлэлцээртэй явагдана.

НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг: Төсвийг батлахдаа татвар төлөгчдийн мөнгөнд ингэж үл ойшоосон байдлаар хандаж болохгүй. Бага мөнгөний зөрүү гээд тоохгүй орхивол гүйцэтгэл дээрээ ч зөрүү гаргана. Хуулийг уландаа гишгэсэн байдалтай байна. Төсөв чинь бас хуультай гэлээ.Хурлын дарга төсөлд хяналт тавих үүрэгтэй шүү. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан: Хотын дарга 371 тэрбум, 399 тэрбум  гэдэг хоёр өөр дүндээ тайлбар өгөх нь зүйтэй байх. Эхний хэлэлцүүлгийн товыг шинэчлэж дахин тогтооё.