"Явган хүний замыг байгалийн чулуугаар хийнэ" гэж 45.6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ

"Явган хүний замыг байгалийн чулуугаар хийнэ" гэж 45.6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ

Нийслэл өвөлдөө халтиргаатай, зундаа борооны ус тогтдог нь алхахад хүндрэлтэй байдаг учир явган хүний замыг байгалийн чулуугаар хийж, эдэлгээ, чанарыг сайжруулна.Монгол Улсад чулуун орд олон, энэ чиглэлийн хориод аж ахуйн нэгж бий. Тиймээс валютыг гадагшаа урсгах бус, дотооддоо үлдээхийг зорьж дотоодын чулуун хийцлэлийн аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжихийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Энэ хүрээнд явган хүний замыг шинэчилж, сайжруулах нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, гүйцэтгүүлэхээр 45.6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Түүнчлэн нийслэлийн ногоон байгууламжийг нэмэх үүднээс Урт цагааны чөлөөлсөн талбайд авто зогсоол, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, тохижуулах хөрөнгийг энэ оны төсөвт тусгасан байна.