Ж.Батсуурь: Засгийн газар "600 мянган мал үхсэн" гэж ичихгүй худал хэлж байна. Зүүн бүс нутагт нэг сая мал хорогдсон

Ж.Батсуурь: Засгийн газар "600 мянган мал үхсэн" гэж ичихгүй худал хэлж байна. Зүүн бүс нутагт нэг сая мал хорогдсон

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "Амь нэгтэй монголчууд" аяныг улс орон даяар эхлүүлж буйгаа мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл " Орон  нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч малчдын нөхцөл байдал хэцүүдлээ. Хөдөө аж, ахуйн салбарт тулгамдсан энэ асуудлыг дорвитой шийдэх бодлогыг өнгөрсөн хугацаанд огт хийсэнгүй. Дандаа аргацааж ирснээс болж, аливаа эрсдэлд бэлтгэлгүй байна. Өнөөдөр ганц малчдаас биш Монголын төрөөс шалгалт авч, түүнд нь бид унаж байна. Хөдөө аж, ахуйн салбар Монголын эдийн засагт тодорхой байр суурь эзлэх юм уу, үгүй юм уу" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Та бүхэн эргэн санах юм бол Монгол Улсад налгар сайхан намар болж байгаад арваннэгдүгээр сарын 04-ний өдөр бүх нутгаар их хэмжээний цас орсон. Зарим нутгаар 80 см хүртэлх зузаан цас тогтсон. Үүний дараанаас намрын чуулган завсарлатал намын бүлэг болон миний бие маш олон удаа давхардсан тоогоор 30 гаруй удаа засгийн газарт мэдэгдсэн. Хээрийн болон отрын штаб байгуулах. Цэргийн ангийн эмнэлгүүдийг байрлуулах. Малыг тарган дээр нядалж авах, үнийг нь хямдруулахгүйгээр хавраас өмнө авах, өвс тэжээлийн фондыг аймаг, сумд нь дөхүүлэх зэргээр санаачилгуудыг хэлж дуугарсаар ирсэн. Гэтэл энэ дөрвөн сарын хугацаанд хуруу байтугай хумсаа ч хөдөлгөхгүй байсан байж өнгөрсөн долоо хоногоос буюу бүх мал үхээд дуусах болохоор нь улс төрийн шинжтэй хөдөлгөөн хийгээд хэдэн өвс тэжээл ачаад тойрог руугаа явж байна гээд матрын нулимс унагаж байна. Үндсэндээ хөдөө цагаан сар болоогүй. Бид сар шинийн өмнө ажилласан. Үндсэндээ өглөө гаргасан зам орой байхгүй. Гэтэл телевизүүд улсын хэмжээнд 600-700 мал хорогдоод байна гэж ичихгүй худлаа ярьж байна. Зөвхөн зүүн бүс нутагт гэхэд сая гаруй мал хорогдоод байгаа. Бүсчлээд үзвэл хоёр саяд хүрч байхад ичихгүй шилэн зуд болж байна,  600 гаруй мянган мал хорогдлоо гэх хэрэггүй. Малчдыг хайрлахаас илүү улс төр толгойлох хүмүүс нь яваад байна" гэв.

ҮЗЭХ: