Б.Доржнамжим "World Music Heritage" олон улсын дуурийн гоцлол дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

Б.Доржнамжим "World Music Heritage" олон улсын дуурийн гоцлол дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

2024 онд "Дэлхийн хөгжмийн өв сан" (World Music Heritage) олон улсын уралдааныг Оросын нэрт хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковын мэндэлсний 180 жилийн ойд зориулан ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 15-18-ны өдрүүдэд Москва хотноо зохион байгуулсан.

Тэгвэл Б.Доржнамжин "World Music Heritage" олон улсын дуурийн гоцлол дуулаачдын зургаа дахь удаагийн уралдаанаас тэргүүн байр эзэлжээ. Энэ удаагийн уралдаанд ОХУ, БНХАУ, Беларус, Казахстан, Армени, Гүрж, Азербайджан, Узбекистан, Израил, Грек, Польш зэрэг орны 180 дуулаач оролцсон байна.

Тэрбээр 2023 оны тавдугаар сард Москва хотноо болсон Оросын нэрт хөгжмийн зохиолч, ардын жүжигчин, И.Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын 17 дахь удаагийн уралдааны хоёр төрөлд тэргүүн болон дэд байр эзэлж байжээ. Мөн 2023 оны арваннэгдүгээр сард Бүгд Найрамдах Чечень Улсын филармонид болсон ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан "Орфей-2023" зургаа дахь олон улсын уралдааны дипломант болж байсан юм.




ТЕНДЕРИЙН УРИЛГА

1 цагийн өмнө