Зүүн аймгуудад нөхцөл байдал хүндэрч айлын яндан л харагдаж байна /ВИДЕО/

Зүүн аймгуудад нөхцөл байдал хүндэрч айлын яндан л харагдаж байна /ВИДЕО/

Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс өнөөдөр /2024.02.20/ мэдээлэл хийж,  Зүүн бүсийн гурван аймгийн малчдадаа зориулж хандивын аянг зохион байгуулахаар болсноо мэдэгдлээ.  

Энэ үеэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутгийн зөвлөлийн дарга Б.Буд:  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Болорчулуунаар ахлуулсан ажлын хэсэг зүүн гурван аймагт ажиллаж байна. Мөн Хэнтий, Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд ч ажиллаж байна.  Одоогийн нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Айлын яндан л харагдаж байна. Тиймээс малчдадаа туслая гэлээ.

Улсын нэгдүгээр эмнэлгийн эмч Н.Отгонбаяр: Цас зуд малнаас гадна хүмүүс  тэнд ажиллаж, амьдарч байна. Өндөр настан, жирэмсэн эхчүүд, хүүхдүүд, нялх  хүүхдүүдтэй эхчүүд байна. Төвөөсөө тусламж авч чадахаа больчихсон, маш зузаан цастай учраас ямар ч машин явахгүй байна. Мал ахуйгаас гадна хүмүүсийн амьдрал хэцүү байна. Сэтгэлийн дэм аянд Монгол ахан дүүсээ бүгдийг уриалж байна гэлээ.

ВИДЕО: