Б.Одмандах "Ялта хүрэх зам" олон улсын наадамд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ

Б.Одмандах "Ялта хүрэх зам" олон улсын наадамд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ

ОХУ-ын "Хүмүүнлэгийн ертөнц" сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Ялта хүрэх зам" Олон улсын хөгжмийн зургаа дахь удаагийн наадам тун удахгүй болно. 

Монголоос нийт 20 гаруй гоцлол болон дуэт дуулаач оролцохоор мэдүүлсэн бөгөөд энэ дундаас Морин хуурын чуулгын флейт хөгжимчин Б.Одмандах сүүлийн шатанд уригджээ. Б.Одмандах нь Хөгжим бүжгийн коллежийг 2015 онд Д.Сарантуяагийн удирдлага дор флейт хөгжимчин мэргэжлээр, 2019 онд Монгол Улсын Консерваторийг Төрийн шагналт, Ардын жүжигчин, XX зууны Манлай дуурийн эмэгтэй дуучин, профессор Х.Уртнасангийн удирдлага дор дуурийн дуучин мэргэжилээр тус тус дүүргэжээ.

Б.Одмандах нь "UBS" телевизээс 2012 онд зохион байгуулсан "Universe best songs" нэвтрүүлгийн шилдэг 25-д багтаж олны танил болсон бөгөөд 2018 онд "Mongol HD" телевизээс зохион байгуулсан "Voice of Mongolia" шоуны шилдэгч оролцогчдын нэгээр шалгарч байсан.