БНСУ-ын "Жэжү Эйр" компани Монгол руу чиглэсэн нислэгийн тийзээ 112 мянган вон болгон хямдруулжээ

БНСУ-ын "Жэжү Эйр" компани Монгол руу чиглэсэн нислэгийн тийзээ 112 мянган вон болгон хямдруулжээ

БНСУ-ын "Жэжү Эйр" энэ сарын 20-ны өдөр ‘JJ Member Week’ болон ‘Healing Trip to Saipan’ урамшуулал зохион байгуулж, гуравдугаар сараас зургаадугаар сар хүртэл нислэгийн тийзээ хямдруулна гэж мэдэгдлээ.

"Жэжү Эйр" компанийн сард нэг удаа хөнгөлөлттэй үнээр онгоцны тийз борлуулдаг ‘JJ Member Week’ нь энэ сарын 21-ний өглөөний 10:00 цагаас 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дотоодын 5, олон улсын 20 чиглэлийн онгоцны энэ сарын 1-ээс зургаадугаар сарын 30-ны хоорондох тийзийг хямдралаар худалдаалж байна.

Хямдралын хүрээнд Өмнөд Солонгосоос гадагш чиглэсэн олон улсын нислэгийн хувьд Хятад 89,700 вон, Зүүн Өмнөд Ази 111,700 вон, Монгол 120,000 вон, Сингапур 187,300 воноос эхлэн худалдаалагдаж байгаа аж. Мөн "Чежү Эйр" компанийн албаны хүн хэлэхдээ, "3-аас 10-р сарын хооронд аялал жуулчлалын эрэлт их байгаа тул бид цаашид ч боломжийн нислэгийн тийз, хямд үнээр хангах болно" гэжээ.