Сайд нараар ахлуулсан шуурхай бүлгийнхэн Төв аймагт ажиллаж байна

Сайд нараар ахлуулсан шуурхай бүлгийнхэн Төв аймагт ажиллаж байна

Засгийн газраас баталсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Аймгийн онцгой комисс өвөлжилтийн байдал хүндэрсэн Эрдэнэсант суманд өргөтгөсөн хурал зохион байгууллаа. . Эрдэнэсант сумын хэмжээнд өчигдрийн байдлаар 630 өрхийн 22.425 толгой мал хорогдоод байгаа аж. Улс, аймгийн онцгой комиссоос малчин айл өрхүүд рүү зам гаргах, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлэх, өвс тэжээл, шатахуун, түлээ нүүрсний дэмжлэг үзүүлэхээр нөхцөл байдалтай танилцаж байна. Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын иргэд малчдад туслах шуурхай зургаан бүлгийг Засгийн газрын сайд нараар ахлуулан байгуулсан бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад ажиллах 4-р багийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж бүрэлдэхүүнд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар багтаж байна.