“Жуулчны хөтөч, тайлбарлагчдын III чуулган” өнөөдөр боллоо

“Жуулчны хөтөч, тайлбарлагчдын III чуулган” өнөөдөр боллоо

Жуулчны хөтөч тайлбарлагчдын гуравдугаар чуулган өнөөдөр боллоо.Чуулганаар аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, сургах, шинэчилсэн хуулийн хэрэгжилт, ойлголтын талаар хэлэлцлээ.  

Аялал жуулчлалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан "Жуулчны хөтөч - тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журам"-ыг баталжээ.Зуны улиралд оюутнууд хөтөчөөр ажиллаж сургалтын төлбөрөө олдог. Гэтэл тэр хүүхдүүд ч энэ хураамж дарамт болохыг үгүйсгэхгүй. Мөн эргээд хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй. Учир нь одоогийн бидний ажиллах нөхцөл байдал зарим талаараа хүнд шүү дээ. Жуулчдаа хөдөөгүүр аваад явах үед ядаж л нийтийн бие засах газар байхгүй гэх мэт асуудал олон бий. Эхний ээлжинд эдгээр асуудлаа шийдчихвэл  жуулчид ихээр ирэх болов уу.Манай улсын аялал жуулчлалын салбарын систем маш муу. Жишээ нь тав тухтай жуулчны баазад очих гэхээр үнэтэй мөн ажиллах хүчний хомсдолтой байдаг.Манай улсын аялал жуулчлалын салбарын систем маш муу. Жишээ нь тав тухтай жуулчны баазад очих гэхээр үнэтэй мөн ажиллах хүчний хомсдолтой байдаг.

Цар тахлын дараах аялал жуулчлалын салбарыг сэргээх, эрчимжүүлэх үр дүнтэй ажлууд хийсний үр дүнд 2023 онд манай улсад 650 мянга гаруй жуулчин ирсэн. 2024 онд гадаадаас ирэх жуулчдын тоог нэг сая хүргэхээр зорин ажиллаж байна. Аялал жуулчлал өндөр хөгжсөн дэлхийн улсуудын хөтөч, тайлбарлагч нарын зэрэглэлийг үнэлж ёс зүйн кодыг тогтоосон байдаг. Тийм учраас Монгол Улсад эдгээр дүрмүүд шаардлагатай байсан учраас хураамж, тогтоол, журмыг баталсан" гэлээ.
Тус чуулган 2018, 2019 онд зохион байгуулагдаж байжээ. Энэ удаагийн чуулганы үр дүнд хөтөч, тайлбарлагчдыг мэргэшүүлж, зэрэглэл тогтоохоор ажиллаж, сургалтуудыг шат дараатай зохион байгуулахаар боллоо.