"Агаарын хөлөг дээр тогтсон мөс, цанг арилгах боломжгүй байгаагаас шалтгаалан Сөүл чиглэлийн нислэг хойшиллоо" гэж МИАТ-аас мэдээлжээ

"Агаарын хөлөг дээр тогтсон мөс, цанг арилгах боломжгүй байгаагаас шалтгаалан Сөүл чиглэлийн нислэг хойшиллоо" гэж МИАТ-аас мэдээлжээ

Хөшгийн хөндийн дэх Чингис Хаан ОУНБ-ын орчимд агаарын температур -38 хэмд хүрэн хэт хүйтэрч агаарын хөлөг дээр тогтсон мөс, цанг арилгах боломжгүй байгаагаас шалтгаалан 2024 оны 2-р сарын 21-ний өдрийн ОМ301 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг 11:45 болгон хойшлуулж байна.

ОМ301/302 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

  • ОМ301 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 11:45 цагт хөөрч Инчион ОУНБ-д 16:05 цагт бууна.
  • ОМ302 дугаарт аяллын нислэг Инчион ОУНБ-аас 17:20 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д 20:05 цагт буухаар төлөвлөж байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: МИАТ