Ebarimt сугалааны тохирол өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-нд 13.00 цагт эхэлнэ.
Хоёрдугаар сарын сугалааны тохиролд 2024 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулах бөгөөд сугалааны тохирлыг “Боловсрол” суваг телевиз болон гар утасны “E-Barimt” аппликейшнаар шууд дамжуулна гэж Монголын татварын албанаас мэдээллээ.