ВИДЕО: "Соёлын яамнаас олгоогүй" гэх Б.Бат-Энэрэлд гардуулсан СТА цолны үнэмлэхийг тоглолтынх нь үеэр уншиж өгчээ

ВИДЕО: "Соёлын яамнаас олгоогүй" гэх Б.Бат-Энэрэлд гардуулсан СТА цолны үнэмлэхийг тоглолтынх нь үеэр уншиж өгчээ

Дуучин Б.Бат-Энэрэл гэх хүү энэ сарын 17 /2024.02.17/-ны өдөр бие даасан тоглолтоо хийсэн. Энэ үеэр түүнд Соёлын тэргүүний ажилтан /СТА/ цол олгохоор болсон нь цахим орчинд багагүй шуугиан тариад байсан юм. Учир нь соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгийг хүүхдэд олгосон гэх асуудлаар шүүмжлэлд дагуулж буй.

Харин тоглолтын үеэр Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч В.Нэргүй “Соёлын яамны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан гардуулж өгөх ёстой байсан ч ажил амжихгүй, ирж чадсангүй. Ч.Энх-Амгаланг төлөөлж би ирлээ. Б.Бат-Энэрэл дүүдээ баяр хүргэе” хэмээн цол тэмдгийг зүүж өгч, хөтлөгч үнэмлэхийг нь уншиж өгчээ. Харин Соёлын яамнаас "Б.Бат-Энэрэлд Соёлын яамнаас СТА цол олгоогүй" гэсэн тайлбар өгөөд буй нь хүмүүсийн дунд эргэлзээ төрүүлээд байгаа юм.

Энэ талаар яруу найрагч В.Нэргүй “Соёлын яаманд Б.Бат-Энэрэлийн холбогдох бичиг, баримтыг хүргүүлсэн байгаа. Би Соёлын яамны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ч.Энх-Амгалантай холбогдож, энэ хүүд цол, тэмдгийг нь гардуулаад өгөхийг хүссэн. Нэгэнт холбогдох бичиг, баримт нь хүргэгдсэн учраас СТА цол олго нь тодорхой. Тийм учраас би өөрийнхөө цол, тэмдгийг зүүгээд өгчихсөн юм” гэж хэвлэлд ярьжээ.